Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Вашингтон Визардс” багийн хамгаалагч Гилберт Аринас дахиад л эмнэлгээр эргэлдэх боллоо.Өнөөдөр болсон улирлын өмнөх туршилтын тоглолтод Аринас эргэн ирж, талбайд гарсан ч ердөө гурван минут тоглоод л талбайг орхижээ. Эмч нар түүнийг цавиндаа гэмтсэн гэж оношилсон байна. Хууль бусаар буу хадгалж, бусдыг айлган сүрдүүлсэн хэргийн улмаас өнгөрсөн улирлыг дуустал торгуулсан Аринас энэ улиралд анх удаа талбайд гарсан ч бүтэлгүйтлээ. Одоо түүний гэмтэл хэр удаж байж эдгэрэх нь эмнэлгийн нарийн шинжилгээний дараа тодорхой болно.
No comments:
Post a Comment