Total Pageviews

Wednesday, October 27, 2010

NBA 2010-2011 оны улирлын "ТААМАГ"




2010-2011 оны NBA-н улиралд сонирхол татаж буй гол 5 сэдэв буюу

5 "чухал" багуудыг би онцоллоо.

1 дэх сэдэв: Miami Heat буюу LeBron James

Мэдээж энэ улирлын хамгийн гол сенсаац бол шинэ цагийн "Их Гурвал". Сүүлийн 2 жилд энэхүү үйл явдлын хор найрагдсан бөгөөд Wade хэцүүхэн улирлуудыг үдэж, Bosh багийнхаа төлөө бүх зүрх сэтгэлээсээ тоглоогүй хэмээн хэлэгдсэн, харин LeBron хамгийн "хүнд" байж болох "шийдвэр"-г гаргаж үүнийхээ төлөө ч олон хүний хараалыг идээд байна. NBA-н түүхэн дэх хамгийн "cool" тоглолттой багаар нэрлэгдсэн тэд магадгүй хамгийн олон хүний дургүйцлийг төрүүлсэн team байж мэдэх юм. Гэхдээ нэг л зүйл ойлгомжтой. Тэд энэ бүхнийг өөрсдийн талд эргүүлж, "тэд зөв зүйл хийжээ" хэмээн хэлүүлэхийн тулд аварга болох ёстой. Өөр сонголт байхгүй. Магадгүй энэ улиралд биш юм аа гэхэд ирэх 2 улиралд бол зайлшгүй. LeBron 1 биш, 2 биш, бүр 3 ч биш, 6,7 аварга авна гэдгээ Heat-н хөгжөөн дэмжигчдэд батлан хэлсэн. Авах нь ч авна аа. Гэхдээ л битгий яараарай даа, залуусаа. "Яарвал даарна гэдэг дээ" тийм биз?

2 дахь сэдэв: Los Angeles Lakers буюу Kobe Bryant

ний хувьд энэ улиралд аварга авах хамгийн өндөр магадлалтай багаар Lakers-г нэрлэж байна. Магадгүй Celtics тэднээс илүү туршлагатай, Heat илүү "тэсрэлттэй", Magic бүр илүү "төвтэй" байж болох ч LA-н "аваргууд" хэнээс нь ч илүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй. Аваргын төлөө Celtics-н эсрэг тоглолоо гэж бодъё. Kevin Garnett, Pau Gasol нарын "тулаан"-д 2 жилийн өмнө бол KG илүүрхэж байсан. Харин одоо бол арай өөр шүү. Rondo-н тухай дурьдах гэж байгаа бол туршлага дутахгүй Fisher, хурд дутахгүй Brown, хамгаалалт дутахгүй Blake нар энд байна. Тэгээд ч тэдний сэлгээ энэ улиралд улам сайжран Matt Barnes, Theo Ratliff зэрэг "хамгаалан" тоглогчдыг авчирсны зэрэгцээ Lamar Odom, Luke Walton нар нь хэвээр байгаа. Heat л гэхэд Dwyane Wade-г Kobe Bryant, LeBron James-г Ron Artest, Chris Bosh-г Pau Gasol хамгаалан тоглоно. Гэтэл Andrew Bynum-г "хөгшин" Ilgauskas хамгаална гээд бод доо. Магадгүй сэлгээний Joel Anthony арай дээр ч байж мэднэ. Дээр нь Heat-н холбогч Mario Chalmers хэрхэн тоглох нь мэдэгдэхгүй байна. Харин Orlando Magic-н хувьд байдал арай илүү давуу болов уу гэсэн бодол төрөх юм. Эцэст нь хэлэхэд Final-д Lakers-н учраа нь Magic байх вий дээ.

3 дахь сэдэв: Oklahoma City Thunder буюу Kevin Durant


Баг гэхээсээ илүү Kevin Durant-н "ахисан байдал" л илүү сонирхол татсан сэдэв байх болов уу. Тэртэй тэргүй лидер нь л сайн тогловол залуу багийнхан "сэтгэлээрээ" тоглодог шинж чанартай. Ямартай ч Russell Westbrook гэрээгээ сунгаж үлдсэн, дээрээс нь сэлгээнээс тоглолтонд оролцож байсан James Harden гараанд гарах болсон учир довтлогооны хувьд бол илүү сайжрасан байх магадлалтай. Харин Sefolosha-г сэлгээнд суулгасан нь магадгүй энэ багийн амжилтыг доош нь татаж мэдэх хамгийн том шалтгаан байх биз. Швейцарь залуугийн довтлогоонд бага оролцдог байдал нь дасгалжуулагч Scott Brooks-н таалалд нийцээгүй бололтой юм. За яадаг ч байлаа гэсэн тэднийг Playoff-т 3 эсвэл 4 дүгээр байраар гарч эхний шатандаа ялалт байгуулна хэмээн таамаглаж байна. Lakers-тэй л таарчихгүй бол Conference Final ч хүрч магад.

Үргэлжлүүлэн уншихыг хүсвэл энд дарна уу.


No comments:

Post a Comment