Хэдхэн хоногийн дараа NBA-ын шинэ улирал эхэлнэ. Шинэ улирал эхэлмэц супер одод болон бүх одод тоглогчид өөрийн нэрийн шинэ загварийн пүүзээр гангардаг бичигдээгүй хууль NBA-д үйлчилдэг. Мэдээж тэр хэрээр мянга мянган шүтэн бишрэгчид нь хайртай тоглогчийнхоо брэндийн пүүзийг худалдан авдаг юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн шилдэг спорт хувцасны компаниуд энэ үеэр тун ашигтай ажилладаг.
Энэ жил спорт хувцасны дэлхийн шилдэг брэнд Nike, APL- vertical-influencing нэртэй шинэ загварын пүүз гаргаж, NBA-д нэвтрүүлэх ажлаа эхлүүлээд байсан юм. Харин өчигдөр NBA-ын комиссар Дэвид Стерн энэ пүүзийг NBA-ын будагтай талбайд өмсч болохгүй гэсэн шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна. Учир нь энэ пүүзийг өмч талбайд гарсан тоглогчдод багагүй хэмжээний дээшээ чиглэсэн хүч нөлөөлдөг байна. Дэвид Стерний үзэж буйгаар тамирчид үсрэхдээ ямар нэгэн гадны хүчний үйлчлэлээр бус өөрийн бэлтгэл сургуулилтаар олж авсан хүчээрээ үсрэх гүйх ёстой гэнэ. Нөгөө талаар шилдэг оддыг өмссөн пүүзэнд нь өндөр үсрэх нууц нь оршиж байгаа гэсэн буруу ойлголтыг өгөхгүй гэсэн зорилготой дээрх шийдвэрийг гаргасан бололтой. Харин энэхүү шийдвэр нь 60 гаруй жил NBA-ын шилдгүүдын гуталыг үйлдвэрлэж байгаа Nike компанийн удирдлагуудад огтхон ч таалагдсангүй.
Мөн дэлхийн шилдгүүдын нэг Adidas “Чикаго Буллс”-ын Деррик Роусын нэгэн шинэ загварыг гаргасан нь бас л хориотой пүүзний жагсаалтад багтах магадлалтай байна.
No comments:
Post a Comment