Энэ нь НБА багуудын өнгөрсөн улиралын онцлох зүйлс, товчхоноор хүргэж байгаа юмаа. Ингээд Зүүн бүсийн багуудаас эхлэе.
Атлантик дивизон
Бостон Селтикс
145 - Бостоны ахмад хамгаалагч Рэй Алленг гурвын их мастер гэдгээр нь ихэнхи хүмүүс мэднэ. Хэдийгээр олон талын чадвартай сагсчин боловч чухам гурвын зайнаас чухал үед гайхалтай шидэлт хийж байгаагаар ялангуяа Бостонд ирсэн цагаас нь хойш фэнүүд харах болсон билээ. Саяхан 35 нас хүрсэн Рэй Аллен өнгөрсөн улиралд 145 удаа гурваас оруулсан бөгөөд энэ нь 97-98 оны улиралаас хойш 50иас дээш тоглолт оролцсон улиралын хамгийн бага гурвалсан амжилт болжээ. Нас явж байна уу? даа.
34.0 - Бостоны ахмад, бас ахлагч Пол Пирс өнгөрсөн улирал 34 минут дунджилсан нь шинэ тоглогч байхдаа өнгөрүүлсэн улиралаас хойш хамгийн бага минут талбайд өнгөрүүлсэн жил болжээ. Шинэ тоглогч Пол Пирс мөн л 34 минут талбайд бөмбөг нүдэж байв.
3 - Бостоны их гурвал нэгдсэнээс хойш гурван жил дараалж 50+ ялсан байна. 2007 онд нэгдэхээс өмнө агуу Бостон баг 91-92 оны улиралд л 50+ ялж байжээ.
Нью Жэрси Нец
0 - Төвийн тоглогч Брүүк Лопез НБА -д өнгөрүүлсэн хоёр жилдээ нэг ч тоглолт өнжөөгүй бүтэн 164 тоглолт оролцож байсан байна.
18.8 - Лопез төвийн тоглогч байрлалаас 18.8 оноо өнгөрсөн улирал дунджилсан нь Нью Жэрси багийн рекорд гэнээ. Урьд өмнөх үеийн төвийн тоглогчид хэзээ ч нэг улиралд ийм өндөр оноо дунджилж байгаагүй аж.
3 - Нец баг гурван үзүүлэлтээр НБА - д хамгийн мууд оржээ. Тэд багаараа авч буй онооны дундаж, шидэлтийн хувь болон оновчтой дамжуулалтаар 30 багаас хамгийн сүүлд орсон байна.
263 - Өнөөгийн Нецийн шинэ дасгалжуулагч Эвэри Жонсон 263 тоглолт өмнө нь дасгалжуулагчаар оролцохдоо ердөө 70 ялагдсан бахдам амжилттай. Тэгвэл Нью Жэрси ганцхан улиралд буюу өнгөрсөн жил 82 тоглолтоос 70 ялагдсан түүхтэй.
8 - Тэд энэ жилийн драфтаар сонгож авсан Деррик Фэйворсыг 8 настай бага сургуулын хүүхэд байхад буюу 1999 онд өнөөгийн дасгалжуулагч Эвэри Жонсон Сан Антонио Спарсын хамт аварга авахад хожлын шидэлт хийж байв.
Нью Ёорк Никс
6 - Өнөөгийн Никс баг 6 жил дараалж Плэй оффын бараа хараагүй нь Миннисота багийн хамт өнөөгийн хамгийн удаан плэй оффд ороогүй баг болж байна.
1 - Никс багийн тоглогчидоос 2001-2002 оны бүх ододын тоглолтоос хойш төрсөн ганц бүх од нь Давид Лий болсон билээ. Тэр гэмтэлтэй хэн нэгнийг орлож бүх ододын тоглолтонд Никс хувцастай очжээ.
10 - Төвийн тоглогч Эдди Карри өнгөрсөн хоёр улиралд 10 удаа л талбайд гарчээ.
61 - Дасгалжуулагч Майк Д'Энтони өнгөрсөн хоёр жил Никс дасгалжуулаад авсан хожлын тоо 61. Харин тэр энэ амжилтыг урьд нь Финикс Санс багт нэг улиралд 60+ ялж байсан бөгөөд хоёр удаа давтаж байв.
186 - Данило Галлинаригын нийт гурваас оруулсан тоо нь 186. Харин энэ амжилт нь лигт хоёрт бичигдсэн бол Никсийн түүхэнд хоёрт бүртгэгджээ.
Филаделфиа 76чууд
7 - Энэ зун тэдний уулзсан дасгалжуулагчдын тоо. Энэ их уулзалтын дараа тэд Доуг Коллинсыг дасгалжуулагчаар ажилд авсан билээ.
536% - Доуг Коллинс урьд найман улирал баг дасгалжуулахдаа дундажаар 53.6% амжилтай шидүүлж байжээ.
13.3 - 76чуудын хамгийн үнэтэй тоглогч Элтон Брандын өнгөрсөн хоёр улиралын дундаж оноо. Харин 05-06 онд Бранд Клипперст байхдаа 24.7 оноо дунджилж байв.
20.5 - Гарааны хамгаалагчид болох магадлалтай гэгдэж байгаа Жруй Холидэй, Еван Тарнер нарын насны дундаж.
Торонто Репторс
3 - Сүүлийн 8 улиралд плэй оффд ялалт авсан тоо нь 3.
21 - Хосе Калдерон өнгөрсөн улирал фрее шидэлт 21 алджээ. Харин түүний өмнөх жил нь ердөө гурав л алдсан байна.
17.2 - Греек Евро лиг тоглосон Линас Клэйза өнгөрсөн улиралд Греекийн Олимпикс багт тоглоод авсан дундаж оноо.
8.3 - Линас Клэйза 4 жил НБА - д тоглохдоо дундажаар 8.3 оноо авч байв.
Үргэлжлэл бий
No comments:
Post a Comment