Total Pageviews

Monday, November 1, 2010

Lebron-гүй Cavaliers-д Celtics юу ч биш...


Cleveland Cavaliers өөрийн багтаа ихээхэн шинэчилэлт хөдөлгөөнийг хийгээд байгаа. Өөрийн багийн шилдэг тамирчин болох Lebron James-ыг багаасаа явуулж дасгалжуулагчаа солин энэ улиралыг эхлүүлж байгаа. Тэгвэл тэдний энэ үйлдлүүд нь нүдээ болсон хэрэг болсон бололтой. Хэдийгээр энэ их эрт дүгнэлт ч гэсэн өнөөдрийн тэдний Boston Celtics багийн эсрэг хийсэн тоглолтыг харвал энэ дүгнэлт их оновчтой болж байгаа юм. Өчигдөр л NBA-д шинэ их гурвалыг үүсгээд байсан Miami Heat багийг буулган аваад байсан Boston Celtics энэ удаа ялагдал хүртлээ.

Тоглолтын эхний хагас хол онооны зөрүүгүй өндөрлөсөн ч Cavaliers тоглолтын төгсгөлийг өөрийн талдаа эргүүлж чадсанаар энэ ялалт тэднийх болж чадлаа. Үндсэн цагт багууд 95:87 оноо авсан ба тоглолтын хамгийн их оноог J.Hickson 21 оноо авч шалгарсан бол Rondo 18 оноо авч удаалжээ.

Rajon Rondo улирал эхлэхээс өмнө Heat-ын талаар хэлсэн байдаг. Аливаа баг яг нэг баг шиг байхын тулд тодорхой хэмжээний цаг хугацаа ордог. Бид Heat-аас эмээхгүй байна. Тэд хэдий сайн бүрэлдэхүүнтэй ч шинэ баг бидний хамгийн их анхаарал хандаалах ёстой зүйл бол бусад хуучин багууд тэр дундаа бидний байнгийн өрсөлдөгч Lakers. Энэ хэлсэн үг нь зарим нэг талаараа биелэлээ олж байгаа хэрэг болов уу.

No comments:

Post a Comment