Бага нас
Леброн Жеймс 1984 оны 12-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Охио (Ohio) мужийн Акрон (Akron) хотод төржээ. Тэр үед түүний ээж Глориа (Gloria) ердөө 16 настай байлаа. Түүний төрсөн эцэг Антони МакКлеланд (Anthony McClelland) шоронд хүртэл сууж үзсэн байсан бөгөөд эцэг болох огтхон ч хүсэл байсангүй. Ингээд Глориа нялх Леброныг ганцаараа өсгөх хүндхэн давааг давах хэрэгтэй болсон юм.
Глориа өөрийн сул талаа (мэдлэг, боловсрол ...) үл харгалзан Леброныг ядуу тарчиг байдал болон гудамжны хүчирхийллээс хамгаалж сайн ээж байхын тулд хичээнгүйлэн ажиллаж байв. Гэхдээ ингэх нь тийм ч амар байсангүй, тэр үед түүний найз залуусын асуудал хурц байсан юм.
Леброныг хоёртой байхад тэрбээр Эдди Жексон (Eddie Jackson)-той үерхэж эхэлсэн байна. Эдди Леброн-д аавын хайр халамжийг үзүүлж байсан боловч түүний дэргэд удаан байж чадалгүй хэдэн жилийг мансууруулах бодис-той холбоотой хэргээр шоронгийн цаана өнгөрүүлсэн байна. (2002 онд луйврын хэргээр мөн шоронд суусан). Эдди хэдий хэрэг төвөгт орооцолддог ч гэсэн Леброн болон түүний эхтэй ойр дотно байв.
Леброн Спортc иллустреmэд (Sports illustrated)-ийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: “Миний ээж бол миний бүх зүйл. Үргэлж байсан, байсаар ч байх болно” (“My mother is my everything. Always has been. Always will be.”) гэж ярьсан байна.
Эддигээс гадна аавын үлгэр дууриалал болж байсан хүмүүс бол Глориагийн ах нар болох Терри (Terry) ба Көрт (Curt) нар юм.
Леброны сагсан бөмбөгт асар их авъяастай гэдэг нь бага насанд нь илэрчээ. Глориа түүнийг нялх байхад нь жижиг цагираг, бөмбөг өгсөн бөгөөд тэрбээр өдөр бүр хэдэн цагаар өөрийгөө баясган түүгээрээ тоглодог байсан байна. Леброн урт мөчтэй сагсан бөмбөгчид тооцогддог ба энэ нь түүний генитэй холбоотой аж. Хэдийгээр түүний эх дөнгөж 5-5 (165см) боловч, түүний хамаатнууд түүнээс нэлээд өндөр гэнэ.
Хөлбөмбөгт Леброн ихэвчлэн хүлээн авагч (receiver)-ийн байрлалд тоглодог байв. Тэрбээр Пий Вий (Pee Wee football) дэхь анхны жилдээ 6 тоглолтонд оролцож 19 точдоун (touchdown) хийжээ. Түүний дасгалжуулагч болох Фрэнки Волкер (Frankie Walker) удалгүй түүний амьдралд хүчтэй нөлөөллүүдийг үзүүллээ. Улирлын тоглолт дууссаны дараа Волкер түүний залуу од тамирчин нь дөрөвдүгээр ангийн хичээлээсээ завсардаж байгаа талаарх мэдээг олж сонссон байна. Удалгүй тэрбээр энэ мэтээр цаг хугацаа өнгөрвөл нэг мөсөн сургуулиа орхих магадлал өндөртэйг тооцоолон Леброны ээжид анхааруулсан бөгөөд Глориа ч Лебронд тайван амьдрах орчин хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байв.
Ингээд Леброн Волкер болон түүний гэр бүлд амьдрахаар нүүж ирлээ. Леброн хурдан шинэ орчиндоо дасч байлаа. Волкерийн гэр бүлд Волкер, түүний эхнэр Пам (Pam) болон тэдний гурван хүүхэд Канелле (Chanelle), Фрэнки Жр.(Frankie Jr.) ба Таниша(Tanesha) түүнчлэн Леброн багтах болов. Тавдугаар ангидаа Леброн сургуулийнхаа “Attendance award”(миний нэмэлт тайлбар: манайхаар бол хичээл нэг ч таслаагүй, ивэвхитэй сурагчиддаа өгдөг шагнал гэж ойлгож болно)-ын эзэн боллоо. Түүнчлэн Волкер Леброны сагсан бөмбөгт эерэг нөлөөг үзүүлэх болов. Жишээлбэл, тэрбээр Лебронд хэрхэн зүүн гараараа шидэлт гүйцэтгэхийг зааж өгсөн байна.
18 сарын турш тусдаа амьдарсан Глориа хүүгээ өөр дээрээ эргүүлэн авав. Гэвч санхүүгийн асуудлаас болж Леброн буцаад Волкерын гэр бүлд эргэн очжээ. Түүний гэр бүл Глориагийн түрээсийн төлбөрөө төлөхөд тусалж байв. Леброны хувьд Волкерийн гэр бүлд очсон бас нэг ашигтай тал нь Фрэнки Жр. болон Леброн хоёрын нөхөрлөл юм. Тэр хоёроос гадна Сиан Коттон ( Sian Cotton), Дру Жойси III (Dru Joyce III), Вилли МакКи (Willie McGee) болон Ромио Травис (Romeo Travis) хэмээх зургаан хөвгүүн сагсан бөмбөгийн талбайн гайхалтай багийг бүрдүүлэв.
Леброн болон холбон тоглогчийн байрлалд тоглодог (point guard) Дру хоёр маш дотно найзлах болсон байна. Түүний нэг жишээ нь 12 настай Леброн зуны амралтынхаа ихэнх цагийг Жойсигийн гэр бүлийнхэнтэй хамт өнгөрүүлсэн байна.
Леброн багийн анд нараасаа даруй толгой-ба-мөр өндөр байсан байна. Наймдугаар ангидаа тэрбээр 6 фийт (182,88 см) өндөр, сагсан бөмбөгийн бүх таван байрлалд тоглож чадахуйц ур чадвартай, тэмцээнд зургаа дахь мэдрэхүйгээрээ тоглож байлаа.
Өөрсдийгөө Хойд Охиогийн Солирын Одууд (Northeast Ohio Shooting Stars) гэж нэрлэдэг Леброн болон түүний нөхөд Жойсигийн ааваар дасгалжуулагдан 1997 онд Юта (Utah) мужийн Солт Лэйк (Salt Lake) хотноо 6 болон түүнээс доош ангийн сурагчдийн хооронд зохиогддог үндэсний сагсан бөмбөгийн тэмцээний (Under/6th Grade AAU National Championship) аварга болов.
Хоёр жилийн дараа 8 болон түүнээс доош ангийн сурагчдийн хооронд зохиогддог үндэсний сагсан бөмбөгийн тэмцээний (Under/8th Grade AAU National Championship) аваргын тоглолтыг Флорида (Florida) мужийн Орландо (Orlando) хотод хийсэн байна. Солирын одууд эхний таван тоглолтоо хожлоор дуусган Өмнөд Калифорны бүх оддын баг (Southern California All-Stars)-тай аваргын төлөө тогложээ. Тэд 68-66 харьцаатай хожигдсон боловч Леброн гайхалтай тоглолтыг үзүүлсэн юм. Тоглолтын дараагаас Леброн, Жойси, Коттон болон МакКи гэх дөрвөл өөрсдийгөө “Гайхалтай дөрөв” (Fab Four) гэж нэрлэн үргэлж хамт байж сагсан бөмбөгийн тайлбайд хамтдаа байхаар тангаргалцгаав.
Дөрвөл Акрон дахь орон нутгийн Сант Винсент-Сант Маригийн (Saint Vincent-Saint Mary) ахлах сургуульд орлоо. Хичээл сургалтаараа олонд танигдсан уламжлалт сургууль Леброноор дамжуулан шинэ өв бүтээхээр зорьсон байна.
Леброн тэсрэлт хийхээсээ өмнө Сант Винсент-Сант Маригийн хөлбөмбөгийн багийн дасгалжуулагчаар ажиллаж буй NFL-ийн Миами Долфинс (Miami Dolphins) болон Нью Йорк Жетс (New York Jets) багуудад хамгаалалтын шугамын байрлалд (linebacker) тоглож байсан Жей Брофи (Jay Brophy)-ийн багт тоглодог байжээ. Анхны жилдээ багийнхантайгаа хамт тэсрэлтүүдийг хийсний үр дүнд 12-р сарын 3-ны Файтин Айриш (Fighting Irish)-ийн ярианы сэдэв болов.
Тухайн үеийн Сант Винсент-Сант Маригийн сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар Дамброт ажиллаж байсан нь амжилт үзүүлэхэд нь түлхэц болж өгсөн байна. Алдарт Жорданы 23 дугаартай тоглох болсон Леброн 6-3 (190.5см) өндөртэй болж орон нутгийн өрсөлдөгч Куяахога фоллс (Cuyahoga Falls)-ийн эсрэг тоглолтонд 15 оноо авчээ. Леброн болон Маверик Картер (түүний үел) нар өсч буй багийнхаа цөм нь болж Файтин Айриш баг нь 27-0 хэмээх гайхалтай үр дүн үзүүлж 1984 оноос хойш авч чадаагүй мужийн аваргыг авав.
Леброн нэг тоглолтонд дунджаар 20-оос дээш оноо авч, дундын зайн шидэлтийн оновч 50-аас дээш хувьтай, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалтууд нь багийн нөхдөөсөө илүү үзүүлэлттэй тоглодог байв. Түүний ур чадвар, сагсан бөмбөг дэхь зөн нь түүний настай харьцуулахад гайхалтай байсан бөгөөд түүний энэ байдал талбай дахь бусад тоглогчдийн ур чадварыг мөн дээшлүүлэх нөлөө үзүүлжээ.
Эхний жилээ дуусах зун Леброн үргэлжлүүлэн сайжирсаар л байлаа. Гэвч хамгийн том өөрчлөлт бол тэрбээр буцаж талбайд гарч ирэхэд 4 инчээр өсч 6-7 (200.66 см) болсон байв. Леброн хөвгүүн гэхээсээ илүү нас биенд хүрсэн том залуу шиг л харагдаж байлаа.
Леброн 2000 оны намар дахин нэг хөлбөмбөгийн улирлыг эхлүүллээ. Тэрбээр Олл Охио (All-Ohio) гэж нэрлэгддэг байсан боловч Файтин Айриш баг 4-6 гэсэн тааруу үзүүлэлттэйгээр улирлаа дуусгажээ.
Леброн сагсан бөмбөгийн улирлын тэмцээндээ бэлтгэж байлаа. Файтин Айриш багийн 2000-01 улирлын эхний тоглолт Акроны их сургуулийн (University of Akron) Жеймс А. Родес Арена (James A.Rhodes Arena) талбайд болохоор хуваарь таарсан хэдий ч багаа дэмжихээр 5000 үнэнч хөгжөөн дэмжигчид хэдийнэ явах бэлтгэлээ базаацгаасан байна. Леброн болон түүний нөхөд Сант Винсент-Сант Мари багтаа ялалтын уухайг цуурайтуулсан хэвээр ...
Файтин Айриш хүнд өрсөлдөгч Ок Хилл Академи (Oak Hill Academy) багтай нэгдүгээр сарын тоглолтондоо халз туллаа. Байлдагчид (Warriors) нь төвийн тоглогч ДеСана Диоп (DeSagna Diop) болон оноо авах чиглэлийн довтлон тоглогч (swingman) (миний нэмэлт тайлбар: small forward болон shooting guard хоёрын үүргийг гүйцэтгэдэг тамирчдыг хэлдэг, зиа тод жишээ бол Коби Брайнт байна даа) Рашаад Каррут (Rashaad Carruth) хэмээх их сургуулийн өмнөх насны үндэсний шигшээ багийн топ тамирчдаар ахлуулсан баг юм. Леброн болон түүний нөхөд ширүүхэн өрсөлдсөн боловч Ок Хилл арай ядан 79-78-аар ялалт байгуулав. Гэвч зуршил болсоноор Леброн шоу үзүүлж байлаа. НБА-ийн болон Их сургуулийн зарим багийн тагнуулчдын өмнө тэрбээр Байлдагчдын эсрэг 33 оноо авчээ. Лебронд Сант Винсент-Сант Мари багтаа ялалт авчрах боломж байсан юм, гэвч тэрээр дөрөвдүгээр үеийн төгсгөлд хоёр ч чөлөөт шидэлтийг амжилтгүй гүйцэтгэж, түүний эцсийн баззер (buzzer) шидэлт цагирагыг угаагаад (rimmed out) өнгөрсөн байна.
Файтин Айришийн хамгаалалтын самбараас бөмбөг авах хэв маяг гайхалтай үр дүнтэй байв. Тэдний улирлын тоглолтууд нэг хэвийн ялалтаар өндөрлөснөөр аваргын тоглолтонд тулж ирлээ. Аваргын тоглолт Охио мужийн Жероме Скотенштейн төв (Jerome Schottenstein center)-д болсон бөгөөд 17000-аас илүү билет борлогдсон байна. Түүнчлэн Хойд Каролина (North Carolina)-гийн ахлах дасгалжуулагч Мэтт Доерти (Matt Doherty) болон Калифорниа (California)-гийн ахлах дасгалжуулагч Бен Браун (Ben Braun) нар ирсэн байлаа. Плей-оффын хоёр ялалтын тоглолтондоо нийт 54 оноо авсан Лебронтой “Үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналыг булаацалдахуйц тамирчин байсангүй.
Тэр улиралдаа Леброн нэг тоглолтонд дунджаар 25.3 оноо, 7.4 самбараас бөмбөг авалт болон 5.5 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлт үзүүлсэн байна. Леброн хоёрдугаар ангидаа бүх америкийн (Эдди Карри /Eddie Curry/ болон Куам Браун /Kwame Brown/ нарийн хамт) Mr. Basketball-оор сонгогдсон анхны Охио мужаас гарсан сагсчин болов.
No comments:
Post a Comment