Денверийн Шижир Алтнууд баг энэ жил чөлөөт тоглогч болсон Ж.Р.Смиттэй гэрээгээ сунгажээ. Ямартаа ч гурван жилийн гэрээнд гарын үсэг зурсан нь тодорхой болоод байгаа юм байна.
Ж.Р энэ жил 22 настай бөгөөд 2004 оны драфтаар ахлах сургуулиасаа эхний бүсийн 18-аар Зөгийнүүд багт ирж байсан юм. 2006 оноос Шижир Алтнуудад тоглох болсон Смит сүүлийн хоёр жилд Денверийн гол гурван онооны шидэгч байсан бөгөөд өнгөрсөн улиралд 40% -ийн амжилттй гурван онооны шидэлт гүйцэтгэж байсан байна. Мөн багийн түүхэнд хамгийн өндөр хувьтай гурваас шиддэг тоглогчдын нэг болж буй ажээ. Өнгөрсөн хоёр улирлын тоглолтын ердөө л 24-т нь гараанд гарч байсан аж. Ж.Р өнгөрсөн жилийн 3 сарын 22нд нөөцийн суудлаас 43 оноо багтаа авчирж олныг гайхуулж байсан билээ.
Мөн өнгөрсөн жилийн аваргууд болох Бостон Селтикс Жэймс Посигын орхисон орон зайг довтлогч Дариус Майлсаар нөхөхөөр гэрээ байгуулав. Майлс нь гэмтлийн улмаас сүүлийн хоёр жил талбайд гараагүй бөгөөд бараг зодог тайлж байсан юм. Тэрбээр хамгийн сүүлд Портлэндын бүрэлдэхүүнд 2005-2006 оны улиралд талбайд гарч байжээ.
Хоёр удаагийн бүх оддын тоглолтонд оролцож байсан хамгаалагч Майкл Финли Сан Антониотой гэрээгээ сунгасан байна. Ийнхүү 14 дэх улиралдаа оролцохоор хөгшин хамгаалагч маань шийдэв бололтой. Тэрбээр 2005 онд Сан Антониотой анх гэрээ байгуулж байсан билээ.
Зөгийнүүд Жаннеро Паргог Орост алдсаныхаа дараа экс Морин Цэрэг байсан хамгаалагч Девин Браунтай шинэ гэрээ байгуулжээ.
No comments:
Post a Comment